Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж байна

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал тав дахь өдрөө хаалттай үргэлжилнэ.

Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж байгаа юм. Мөн хэрэгт холбогдуулан нэгдүгээр сарын 15-нд болсон шүүх хурлын үеэр зарим шүүгдэгч нарын зүгээс шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргаж, улмаар шүүх уг хүсэлтийг хүлээн авч, шүүх хурлыг хаалттай үргэлжлүүлж байна.