ШУУРХАЙ: Ээлжит бус чуулганыг ирэх сарын 05-нд хуралдуулж Монголын 3,3 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцэхээр болжээ

ШУУРХАЙ: Ээлжит бус чуулганыг ирэх сарын 05-нд хуралдуулж Монголын 3,3 сая иргэнд "Эрдэнэс Тавантолгой"-н ногдол ашиг олгох асуудлыг хэлэлцэхээр болжээ

УИХ-ын намрын ээлжит чуулганыг энэ сарын 17-ны өдөр /2024.01.17/ хаасан. Тэгвэл ирэх сарын 5-ны өдөр /2024.02.05/ ээлжит бус чуулганыг хуралдуулж магадгүй тухай мэдээлэл байна. Учир нь УИХ-ын нэр бүхий гишүүд ээлжит чуулганыг хуралдуулах саналыг гаргаад байгаа аж. 

Энэ талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас тодруулахад "Бидэнд албан ёсны мэдээлэл ирээгүй байна" гэлээ. Харин бусад эх сурвалжууд ээлжит бус чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэнэ гэлээ.

Учир нь хуульд өөрчлөлт оруулсан тохиолдол Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ашгаас Монголын 3.3 сая хүнд ногдол ашгийг өгөх боломж нээгдэх юм. Одоогийн хуулийн зохицуулалтаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөх боломжгүй байна. Харин Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулбал эдгээр хүүхдүүдэд ногдол ашиг тараах боломж нээгдэх юм. 

Ташрамд дурдахад, УИХ-ын намрын чуулган хаахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан байдаг.