ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд таслан сэргийлэх арга хэмжээ авч Монгол Улсын хилээр гарахыг нь хориглолоо

ШУУРХАЙ: УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланд таслан сэргийлэх арга хэмжээ авч Монгол Улсын хилээр гарахыг нь хориглолоо

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.01.19/  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх хурал эхэлсэн ч өмгөөлөгч болон шүүгдэгч нарын зүгээс зарим гэрчийг шүүх хуралд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авснаар ирэх сарын 05-ны өдрийг хүртэл /2024.02.05/ хойшлууллаа. 

Өмнөх шүүх хурлын үеэр шүүгдэгч УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гадагшаа явах шаардлагатай тухай хүсэлтээ илэрхийлж таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлсэн. Тэгвэл өнөөдрийн хурлаар түүнд таслан сэргийлэх арга хэмжээг авч, Монгол Улсын хилээр гарахыг нь хориглосон шийдвэрийг дахин гаргалаа. 

Ташрамд сонирхуулахад, Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. 

ШУУД: