ШУУРХАЙ: З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшлууллаа

ШУУРХАЙ: З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хойшлууллаа

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.01.19/ яг одоо Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэйн шүүх хуралд боллоо.

Тус шүү хуралд Зам тээврийн яамны ТНБД асан С.Батболд гэрчээр шүүх хурал оролцож байна. Мөн гэрч н.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх шүүхийн тогтоол гарч, цагдаагийн байгууллага энэ талаар мэдэгдэх гэсэн боловч "байгаа газрыг тогтоож чадаагүй байна. Тийм шүүх хуралд ирээгүй. Мөн гэрч х.Баярмаа шүүх хуралд ирэх боломжгүй" гэх утга бүхий мессежийг ирүүлжээ. Тэгвэл өмгөөлөгч нарын зүгээр шүүх хуралд гэрчүүдийг оролцуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарласан бөгөөд хүсэлтийг хүлээн авч шүүх хурлыг хоёрдугаар сарын 5-ны 8:30 цаг хүртэл хойшлууллаа.

ШУУД ҮЗЭХ: