ВИДЕО: Зүүн Азийн залуучуудын наадмыг хийхээр улсын төсвийн 10 тэрбумаар барьсан "Спорт цогцолбор" ашиглалтад ч оролгүй нурсан “балгас” болжээ

ВИДЕО: Зүүн Азийн залуучуудын наадмыг хийхээр улсын төсвийн 10 тэрбумаар барьсан "Спорт цогцолбор" ашиглалтад ч оролгүй нурсан “балгас” болжээ

Зүүн Азийн залуучуудын II наадмыг Монгол Улсад зохион байгуулах ажилд Засгийн газраас ихээхэн ач холбогдол өгч, наадамд зориулан улсын төсвийн 10 тэрбум төгрөгөөр спорт цогцолбор бариулсан ч ашиглалтад оролгүй балгас болсон. Мөн уг хэрэгт холбогдуулан нийслэлийн хэд, хэдэн даргыг шалгаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу.

Тэгвэл бид энэ удаа 10 тэрбум төгрөгөөр барьсан спорт цогцолборын өнөөгийн нөхцөл байдлыг сурвалжиллаа.

ВИДЕО: 

Биднийг очиход дээрх спорт цогцолборын барилгын ажил нь хэдийнээ зогсож, дээвэр нь нурсан байдалтай байв. Мөн тус газрыг хашаалаагүй бөгөөд балгас болсон барилгын хажууханд манаачийн цамхаг барьжээ. Иймд бид цамхагт суух харуул хамгаалалтын ажилтнаас барилгын ажил болон нуралтын талаар тодруулахад, “Би сайн мэдэхгүй. Саяхнаас энд сууж байгаа. Энэ ямартай ч спорт цогцолборын барилга мөн. Миний мэдэж байгаагаар энэ барилгын дээвэр нь нурсан бас зориудаар нураалт хийсэн. Ямартай ч одоо барилгын ажил явагддаггүй. Дээвэр нь нурсан яг тэр чигээрээ байж байгаа” гэсэн юм.

ФОТО:




Өнөөдөр морь өдөр

30 минутын өмнө