ШУУРХАЙ: Б.Энх-Амгаланг "хахууль авсан" гэдгийг гэрчилсэн гэх н.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ

ШУУРХАЙ: Б.Энх-Амгаланг "хахууль авсан" гэдгийг гэрчилсэн гэх н.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр /2024.01.19/Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан ч гэрчүүд ирээгүй гэх шалтгаанаар ирэх сарын 05-ны өдөр хүртэл хойшлуулсан билээ. 

Тэгвэл тус шүүх хуралд гэрчээр оролцох н.Доржхандыг шүүхийн тогтоолоор шүүх хуралд албадан ирүүлэх болсон байна. Тухайн гэрчийн тухайд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгаланг Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа "хахууль авсан" хэмээн мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэх мэдээлэл байгаа юм. Энэ ч утгаараа шүүх хуралд заавал оролцуулах шаардлагатай хэмээн үзэж байгаа аж.