Баабарт холбогдох "1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрэлсэн" гэх гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлжээ

Баабарт холбогдох "1932 оны лам нарын бослогыг Ардын бослого гэж нэрэлсэн" гэх гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлжээ

Нийтлэлч Б.Батбаяр буюу Баабарыг худал мэдээлэл тараасан хэмээн иргэн Б.Зинамидар гэх хүн хуулийн байгууллагад гомдол гарган шалгуулж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Өмнөх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас "Прокурорын байгууллага хуульд зааснаар гэмт хэрэг, зөрчил шууд шалгахгүй, харьяалал тогтоож, хяналт тавьдаг, цагдаагийн байгууллага иргэнээс ирсэн гомдол, мэдээлэл бүрийг шалгах үүрэгтэй, хуулийн хүрээнд тухайн иргэнийг дуудаж мэдүүлэг авах, бусад ажиллагааг явуулах эрх зүйн зохицуулалттай ба энэ хүрээнд дуудсан байна. Тухайн гомдлыг шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн" хэмээн мэдээлжээ.