З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэж НЭХДЗШШ үзжээ

З.Баянсэлэнгэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ "Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэж НЭХДЗШШ үзжээ

Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийг шүүх дахин цагаатгасан ч прокурор эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон талаар бид мэдээлсэн билээ. 

Тэгвэл давж заалдах шатны шүүх "Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан" гэж үзсэн байна. Тиймээс шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар анхан шатны шүүхийн дүгнэлт нотлогдоогүй гэх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон байна.

Хэргийн талаар эргэн сануулахад, Улсын Их Хурлын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, тус яамны Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Бурмаа, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан М.Болортуяа нар бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, улсын төсөвт 14,993,676,800 төгрөгийн хохирол учруулсан. Улаанбаатар хотод түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалын бүртгэлийг зогсоосон байхад 2016 оны долдугаар сарын 21-ний өдөр давхардсан тоогоор 177 иргэн, үүнээс З.Баянсэлэнгэтэй шууд болон шууд бус хамааралтай 25 иргэний материалыг “Түрээсийн орон сууцны корпорац” төрийн өмчийн үйлдвэрийн газарт хүргүүлэх чиглэл өгсөн хэрэгт тус тус холбогдоод байсан юм. Уг хэргийг  өнгөрсөн оны аравдугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд “шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатган, давж заалдах шатны шүүх нь тус шийдвэрийг хэвээр үлдээж байсан юм. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх З.Баянсэлэнгэ нарт холбогдох дээрх хэргийг 2023 оны есдүгээр сарын 28-ны өдөр хэлэлцээд хэргийг мөн цагаатгаж шийдвэрлэсэн аж. Харин уг хэрэгт прокурорт эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болсон байдаг. 



Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө