ТОДРУУЛГА: Ослын улмаас хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна

ТОДРУУЛГА: Ослын улмаас хоёр иргэн нас барж, нэг иргэний биеийн байдал хүнд байна

Цахим сүлжээнд өнөөдөр "Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд ирж байгаа автобус Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд явж байхдаа автомашинтай мөргөлдсөн осол гаргажээ" гэх гэрэл зураг бүхий мэдээлэл цацагдсан билээ. 

Тэгвэл уг ослын талаар эх сурвалжаас тодруулахад "Замын-Үүдээс Улаанбаатар чиглэлд зорчиж явсан автомашин автобустай мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр /2024.01.20/ гарсан. Зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан хоёр иргэн нас барсан. Мөн автобусны жолоочийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна" гэлээ. Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар хуулийн байгууллага шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.




Өнөөдөр морь өдөр

1 цагийн өмнө