МНН, МҮАН-ын эвслийг  Н.Номтойбаяр удирдахаар болж, АН-ын зарим гишүүдийг намаасаа гарч "Үндэсний эвсэл"-д нэгдэхийг урьжээ

МНН, МҮАН-ын эвслийг Н.Номтойбаяр удирдахаар болж, АН-ын зарим гишүүдийг намаасаа гарч "Үндэсний эвсэл"-д нэгдэхийг урьжээ

Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал өнгөрөгч Баасан гараг /2024.01.19/-т болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус их хурлаар МНН-ын даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон байна. Тэрбээр 2020 онд МАН-ын гишүүнчлэлээс татгалзаж, УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшиж байхдаа хоригдсон юм. 

Харин өчигдөр /2024.01.20/ Ерөнхий сайд М.Энхсайханы гэх тодотголтой Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын хурал болж, МНН-тай эвсэл болж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрийг гаргажээ. Улмаар МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр болсон ба тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгосон гэх мэдээлэл байна. Учир нь энэ талаар одоогоор албан ёсны мэдээллийг тэд хийгээгүй байна. Мөн АН-ын "Үндэсний жигүүр" гэх фракцын гишүүдийг Н.Номтойбаярын эвсэлд нэгдэхийг МҮАН-аас урьсан ба тэд энэ талаар ярилцаж байгаа аж.