ТАНИЛЦ: МАН жагсаалтын эхний 10-т Н.Энхболд, Д.Амарбаясгалан, Д.Сарангэрэл нарыг оруулж магадгүй бол, АН-д Х.Тэмүүжин, Н.Ганилбал, Э.Одбаяр нар шингэх аж

ТАНИЛЦ: МАН жагсаалтын эхний 10-т Н.Энхболд, Д.Амарбаясгалан, Д.Сарангэрэл нарыг оруулж магадгүй бол, АН-д Х.Тэмүүжин, Н.Ганилбал, Э.Одбаяр нар шингэх аж

Манай улс анх 2012 онд холимог хэлбэрээр сонгуулиа хийж байлаа. Харин энэ жил хоёр дахь удаагаа холимог сонгуулийг зохион байгуулж, үр дүнгээр нь 126 гишүүнтэй болох гэж байна.

-ГОРИЛОГЧИД ЖАГСААЛТЫН ДЭСИЙН ЭХНИЙ 15-20 РУУ ОРОХООР ГҮЙЛДЭЖ БАЙНА-

Эдгээрийн 78 ийг бүсчилсан том 13 тойргоос, 48-ийг жагсаалтаас сонгох юм. МАН энэ удаа жагсаалтыг эрэмбэлэхдээ доороос нь 48 аас эхлүүлж дугуйлуулах толгой эргэм зохион байгуулалтыг хийж байгаа гэх мэдээлэл бий. Уг хувилбарыг хэрэгжүүлэх эс хэрэгжүүлэхээс хамаараад АН, МАН-ын тухайд эхний бөгөөд сүүлээсээ 20-т бичигдсэн хүмүүс нь сонгогдох магадлалтай болно. Тэгэхээр АН, МАН-ын дээр, доороосоо аль ч талаас нь жагсаалтын дэсийн эхний 15 руу орох, 20 дотор багтах гэдэг горилогчдын хамгийн чухал хүсэл нь юм. Гэхдээ 48 жагсаалтад нам бүрд харилцан адилгүй гишүүдийн тоо ногдох нь тодорхой.

Яг энэ өдрүүдэд улс төрийн намууд дотор ид яригдаж буй асуудал нь мандат хуваарилалт бөгөөд МАН, АН-ын дахь дарга нар хэнийгээ жагсаалтын эхний 10-т оруулсан бэ гэдэг асуудал анхаарал татаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  "АН-ын дарга нар аль хэдийн жагсаалтийн эхний 10-т орох хүнийхээ тойм зургийг гаргажээ. АН-ын жагсаалтыг эхний 10-т Л.Гантөмөр, С.Баярцогт, Х.Баттулга нар өөр, өөрийн квотоороо хүнээ оруулах төлөвтэй байгаа аж. Харин МАН дотор Л.Оюун-Эрдэнэ жагсаалтын дарааллыг гаргасан цаасаа доош нь харуулж тавьчхаад хэнд ч харуулахгүй байгаа бөгөөд тодорхой зүйл нь эдний намын энэ дэслэлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хамгийн нөлөөлөл ихтэй оролцож байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн гартаа атгасан цаасан дээрх нэрс улс төрийн ньюансаас шалтгаалж хэдэнтээ өөрчлөгдөхийг мэдэхгүй. Мөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар жагсалтад өөрийн хүмүүсээ багтаах нь тодорхой. Гэхдээ эцсийн шийдвэр Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нар дээр гарна гэдгийг мэдэх ёстой. Одоогийн байдлаар Монголын улс төрийн голлох хоёр хүчин болох МАН, АН доорх хэлбэрээр жагсаалтын эхний 10-ийг гаргаад буй аж.

-ХОЁР НАМЫН ЖАГСААЛТЫН ДЭСЛЭЛИЙГ ХАРВАЛ АЛЬ, АЛЬ НЬ  УИХ-Д ОЛОН СОНГОГДСОН ДАХИН СОНГОГДОХ НҮҮРГҮЙ ХҮМҮҮСЭЭ МӨН ЭМЭГТЭЙЧҮҮДЭЭ ИЛҮҮ ШИНГЭЭЖЭЭ-

Тодруулбал,

МАН-аас

  1. Я.Содбаатар эсвэл Ж.Энхбаярын аль нэгийг жагсаалтад оруулахаар ярилцаж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс                                                 
  2. МАН-ын нарийн бичгийн дарга А.Ариунзаяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн танхимд ажиллаж байсан түүнд 
  3. УИХ-ын гишүүн Н.Энхболд насаараа УИХ-ын гишүүнээр аж
  4. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан түүнийг одоогийн ажлаа хүлээлгэж өгөөд жагсаалтад орж магадгүй тухай мэдээлэл байна. Угтаа тэрбээр Засгийн газрын сайд нар ачаа үүрч тойрогт нэр дэвшинэ, жагсаалтад орохгүй гэж байсан ч тэрбээр тойглож байсан Говь-Алтайгаа гэнэт хаяж эхэлсэн нь түүнийг одоогийн ажлаа хүлээлгэж өгөөд жагсаалт руу орох нь хэмээн харж байна. 
  5. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл. Тэрбээр гурван удаа Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон. Энэ удаа түүнийг Ерөнхийлөгчөөс мөн жагсаалтад оруулна.
  6. Д.Оюунхорол УИХ-ын гишүүн асан 
  7. Б.Тулгат МАХН-ын квотоор орж ирнэ
  8. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан. Түүний оронд Завханы Засаг дарга Г.Өнөрбаярыг нэр дэвшүүлнэ гэх мэдээлэл бий. Г.Өнөрбаярыг нэр дэвшүүлэхийн тулд ХНХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас нь чөлөөлж Завханы Засаг даргаар томилсон байдаг.
  9. ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо. Д.Оюун-Эрдэнэ сайдын хүн.Танигдаагүй учир МАН хэд, хэдэн залуу боловсон хүчээ жагсаалтад оруулна. Тэдний нэг Б.Солонгоо
  10. MCS ийн төлөөлөл орж ирнэ гэх мэдээлэл байна. 

АН-аас

  1. Х.Тэмүүжин
  2. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа. УИХ-д хэдэнтээ сонгогдсон түүнийг жагсаалтад оруулахаар ярилцаж байгаа аж.
  3. З.Нарантуяа. Өмнөх парламентад УИХ-ын гишүүнээр ажилласан. 
  4. УИХ-ын гишүүн Н.Ганибал /Нэг монгол франкаас шахсан/ дотор Ц.Туваан, Н.Ганибал нарын "Нэг монгол" нэрлэгдэж байна. Тэдний саналаар намын генсек тавигдсан.
  5. П.Нүрзэд. Х.Баттулгын квотоор түүнийг оруулж ирж байна.
  6. АН-ын ЕНБД Э.Одбаяр. Түүнд том тойргуудад ажиллах, танигдах хугацаа үндсэндээ байхгүй. Энэ утгаараа тойрогт гарахгүй байх магадлал өндөртэй. Харин хариуцсан ажлаа ч, хүмүүс дундах холболтоо ч сайн хийдэг. Хоёр нам дамнасан том дэмжлэгтэй тул жагсаалтад багтаж, эрэмбэлэгдэхийг илүү чухалчлах дүр юм.
  7. Ц. Оюундарь
  8. Ж.Баярмаа
  9. Ж. Баясгалан
  10. П.Батчимэг Шунхлай ХК-ийн хувьцаа эзэмшигч

Ташрамд дурдахад, Х.Баттулга намынхаа жагсаалт, нэр дэвшилтийн 50 хувийг авах төлөвтэй байгаа бол  С.Баярцогт жагсаалт ба мандат хуваарилалтаас нийт 15-25 нэрс авна гэх ерөнхий хана үүсжээ. Л.Гантөмөр, С.Баярцогт нарын нэгдэл мандат хуваарилалтад Х.Баттулгатай эн зэрэгцэх, түүнтэй зарим хэлцэл хийх, МАН-ын холбоос үүсгэх, тойргийн хүчийг сөөлжих зэрэг зохицуулалт дээр ажиллахаар байна. Эдгээр дээр нэмэгдээд бүх нам хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмч, багш ажилчдын төлөөллийг жагсаалтад оруулна. Харин хоёр намын жагсаалтын дэслэлийг харвал аль, аль нь  УИХ-д олон сонгогдсон дахин сонгогдох нүүргүй хүмүүсээ мөн эмэгтэйчүүдээ илүү шингээжээ. 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө