Дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан иргэнийг 150,000 төгрөгөөр торгожээ

Дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан иргэнийг 150,000 төгрөгөөр торгожээ

“Toyota” маркийн тээврийн хэрэгслээр дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан иргэнийг 150,000 төгрөгөөр торгожээ. Тээврийн цагдаагийн албанаас иргэн “Н” нь 2024 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ дрифт хийж замын хөдөлгөөнд саад учруулсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 18 дахь хэсэгт зааснаар 150 нэгжтэй тэнцэх 150,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.