АН-ын удирдлагууд "Тэрэлж"-ийн амралтын газарт хуралдан, "Нэр дэвшигчдэд зориулсан журам"-аа баталжээ

АН-ын удирдлагууд "Тэрэлж"-ийн амралтын газарт хуралдан, "Нэр дэвшигчдэд зориулсан журам"-аа баталжээ

Ирэх зургаадугаар сар /2024.06/-д УИХ-ын ээлжит сонгууль болж, парламентад 126 гишүүн сонгогдоно. Иймд улс төрийн намуудын үйл ажиллагаа идэвхжиж, хэнийг аль тойрогт нэр дэвшүүлэх, хэнтэй хамтарч сонгуульд оролцох гээд яриа хэлэлцээрүүдээ хийж байна. Тухайлбал, өнгөрөгч Бямба гараг /2024.01.20/-т АН-ын Улс төрийн зөвлөл "Тэрэлж"-д байх нэгэн амралтын газар цуглан, хуралдсан байна. Тус хурлаар УИХ-ын 2024 оны сонгуулийн АН-ын мөрийн хөтөлбөрт санал авах, нэр дэвшигчдэд зориулсан журмаа баталсан гэх мэдээлэл байна.