LIVE: ХҮН намын бүлэг Х.Нямбаатарыг ямар ч судалгаагүй, илт иргэдийг эрхийг зөрчсөн журмуудаа татаж авахыг шаардлаа

LIVE: ХҮН намын бүлэг Х.Нямбаатарыг ямар ч судалгаагүй, илт иргэдийг эрхийг зөрчсөн журмуудаа татаж авахыг шаардлаа

НИТХ дахь Хүн намын бүлгээс нийслэлд болж буй нийтийн тээврийн асуудал болон энэ долоо хоногт нийслэлд шийдвэрлэгдэх асуудлын талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл өглөө.

Нийслэлийн ИХТ дахь Хүн намын бүлгийн дарга Д.Гантулга "Үндсэндээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот маань хуультай болсон. Ямар хууль вэ гэвэл Түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах гэдэг хуультай болсон. Улмаар энэ хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын мэдэгдэж буйгаар 16 журам батлагдан гэж байгаа. Энэ 16 журмаас ес нь нөгөөдрийн /2024.01.25/ НИТХ-аар орж, өргөн баригдах тов гарсан. Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд автобусны чиглэлийг өөрчилсөн шийдвэр гаргаж, хоёр хоногийн дараа буцаасан.

Энэ бүхнийг дүгнэж хэлэхэд НИТХ-аар гаргах гэж байгаа шийдвэрүүд, Засаг дарга Х.Нямбаатарын гаргаж байгаа шийдвэрүүд маш буруу, дутуу байна. Ямар ч судалгаа тооцоо байхгүй. Иргэдэд урьдчилан мэдэгдэлгүй шууд шийдвэрлэж байна. 

Жишээ татаад есөн журмаас нэгийг нь дурдахад Нийслэлийн нийтийн тээврийн сан байгуулах гэж байгаа. Энэ санг байгуулах хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ энэ сангаас жилд хэдэн төгрөг цугларах юм. 10 жилд хэдэн төгрөг болох юм. Түүнийгээ хэрхэн зарцуулах юм гэсэн тоо байх хэрэгтэй. Гэвч энэ журамд ямар ч тоо байхгүй. Санхүүгийн юм ярьж байж дандаа үгээр яриад байгаа. Энэ журамд санхүүгийн мэргэжилтнүүд нь бас ажиллах хэрэгтэй.

Мөн 730 мянган төгрөгөөр нийслэлд явж байгаа автотээврийн дугаарыг хязгаарлана гэж өөрсдөө ил тод ярьж байгаа юм. "Улаанбаатарын дугаарыг 9911 шиг болгоно" гэж байна. 9911 дугаар үнэд ороод Монгол Улсад ямар гавьяа байгуулсан юм. Нийслэлд Х.Нямбаатар өөрөө дугаарын бизнес хийх гээд байна уу гэхчлэн иргэдийн эрхийг зөрчсөн олон асуудал байна.

Иймд Х.Нямбаатар өргөн барьсан хэрэгтэй асуудлаа хэрэгжүүлж, ямар ч хэрэггүй хүний эрх зөрчсөн асуудлаа татаж авах хэрэгтэйг ХҮН намыг бүлгээс илэрхийлж байна” гэлээ.

ҮЗЭХ: