П.Ганзориг: Улсын дугаарын хязгаарлалт хийснээр дугаар машинаасаа үнэтэй болж, авлигал цэцэглэнэ /ВИДЕО/

П.Ганзориг: Улсын дугаарын хязгаарлалт хийснээр дугаар машинаасаа үнэтэй болж, авлигал цэцэглэнэ /ВИДЕО/

НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг “Улаанбаатар хотод автомашины дугаар олгох дээд хэмжээг 730 мянгаар хязгаарлах гэж байгаа. Одоогоор Улаанбаатар хотод олгогдсон байгаа улсын дугаарын тоо угаасаа 730 мянга байгаа. Тэгэхээр үүгээр хязгаарлаж байна гэсэн үг. Ингэснээр улсын дугаарын зохиомол эрэлт үүсэж, дугаарын үнэ тэнгэрт гарна. Бид машинаасаа үнэтэй улсын дугаартай болно гэсэн үг. Дугаарыг ингэж үнэд оруулах хэнд ашигтай юм. Мөн улсын дугаарыг дагаж авлигал цэцэглэнэ. Үүнийг дагаад мафи үүснэ, хүнд суртал үүснэ. Дугаарыг төрийн байгууллага шийдвэр гаргаж олгож байгаа тул хүнд суртал үүснэ. Энэ нь иргэдэд бус үйлдвэрлэгч эрх мэдэлтнүүдэд ашигтай” гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө