ШУУРХАЙ: "Автобусны хэрэг"-ээр эрэн сурвалжлагдаж байгаа Я.Эрдэнэбилэг гаднын улс руу оргон зайлсан уу

ШУУРХАЙ: "Автобусны хэрэг"-ээр эрэн сурвалжлагдаж байгаа Я.Эрдэнэбилэг гаднын улс руу оргон зайлсан уу

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн автобусуудын арлын дугаар болон оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт “Эрдэм транс” ХХК-ны захирал Я.Эрдэмбилэг, гүйцэтгэх захирал Д.Хатанбаатар нарыг сэжиглэн шалгаж байгаа. 

Гэтэл Я.Эрдэнэбилэг нь уг хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа оргон зайлсан байж болзошгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас түүнийг эрэн сурвалжилж эхлээд байгаа юм. Харин өнөөдөр цахим сүлжээнд түүнийг их хэмжээний бэлэн мөнгөө үлдээгээд гаднын улс орон руу оргон зайлсан байж болзошгүй гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Цагдаагийн байгууллагаас Я.Эрдэнэбилэгийг эрэн сурвалжилж байгаа. Монгол Улсын хилээр гарсан эсэх мэдээлэл одоогоор байхгүй байна" гэсэн юм. Харин өөр нэгэн албан бус эх сурвалж түүнийг "Улсын хилээр гарч явсан гэх бүртгэл одоогоор байхгүй. Тэрбээр Монголдоо хөдөө орон нутагт оргонож байж болзошгүй гэх мэдээлэл байдаг" гэлээ.