ШУУРХАЙ: 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, ойр орчимд нь гал тархаад байна /ВИДЕО/

ШУУРХАЙ: 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, ойр орчимд нь гал тархаад байна /ВИДЕО/

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар дээр  шатахуун тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархсан ноцтой осол дөнгөж саяхан гарлаа. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч шатсан байна. Энэ талаарх дуудлага өнөөдөр буюу 24-ний өдрийн 01:07 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид үүрэг яг одоо үүрэг гүйцэтгэж байна.

ВИДЕО: