Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын 28-30 насны гурван аврагч амиа алджээ

Дэлбэрэлтийн улмаас онцгой байдлын 28-30 насны гурван аврагч амиа алджээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024.01.24-ний 01:05 цагт газ ачиж явсан ачааны автомашин осолдож ихээхэн хэмжээний дэлбэрэлт үүссэний улмаас  ойр орчмын барилга байгууламж, автомашин шатсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж түр хугацаагаар хаасан. Мөн галыг унтраах, өртөж хохирсон оршин суугч иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг УОК, ДОК, Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаагийн байгууллагаас явуулж байна. Мөн гал унтраах ажиллагааны үеэр дэлбэрсэн машины ёмкостонд оногдсон онцгой байдлын 28-30 насны гурван аврагч амиа алджээ.




Өнөөдөр морь өдөр

2 цагийн өмнө