ШУУРХАЙ: 60 тонны газ тээвэрлэж явсан автомашин осолдсоны улмаас газ алдагдаж, гурван алба хаагч амиа алдаж, орон сууцны байшин шатаад байна

ШУУРХАЙ: 60 тонны газ тээвэрлэж явсан автомашин осолдсоны улмаас газ алдагдаж, гурван алба хаагч амиа алдаж, орон сууцны байшин шатаад байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзвар орчимд 60 тн газ тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрч, гал гарсан ноцтой осол өнгөрөгч шөнө гарлаа. Гал ойролцоох 60 айлын орон сууц болон иргэдийн автомашин руу тархсан тул цагдаа, онцгойгийнхон хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.

Тэгвэл газ тээвэрлэж явсан Patrol маркийн автомашинтай суудлын машин мөргөлдсөний улмаас газ алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гарчээ.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "60 тн газ тээвэрлэж явсан Patrol маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас газ алдагдсан гэх урьдчилсан дүгнэлт гарсан. Алдагдсан газнаас гал гарсан. Галыг унтраахаар ажиллаж байсан гурван алба хаагч дэлбэрэлтэд өртөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Дэлбэрэлт орон сууцны хорооллын ойролцоо гарсан учраас 60 айлууд руу гал орж, 46 айлтай холбоотой барьсан. 11 айлын 43 иргэнийг нүүлгэн шилжүүлж, түр байршуулах ажлыг зохион байгуулж байна.

Орон сууцны хороололд гар гарсны улмаас 1000 гаруй айлын тогийг тасалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. Одоогоор 60 айлын тогийг өгөөгүй, бусад айлуудын тогийг өгсөн байгаа. Одоогоор галд хүн өртөж нас барсан гэх мэдээлэл ирээгүй. Дэлбэрэлтийн улмаас 15 иргэн угаартсан болон түлэгдсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэж, 20 гаруй машин галд өртсөн" гэлээ. 

ВИДЕО: