ФОТО: Дэлбэрэлтийн улмаас шатсан автомашинуудыг ослын газраас холдуулж, тээвэрлэх ажил хийгдэж байна

ФОТО: Дэлбэрэлтийн улмаас шатсан автомашинуудыг ослын газраас холдуулж, тээвэрлэх ажил хийгдэж байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин осол гарган дэлбэрч, ойр орчимд нь гал тархан гурван хүн амь насаа алдаж, орон сууцны барилга, олон тооны машин шатаж иргэд эд хөрөнгөөрөө хохирсон ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарлаа. Тэгвэл яг одоо хэргийн газарт цагдаа, онцгой байдал зэрэг холбогдох албаны хүмүүс өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж дэлбэрэлтийн улмаас шатсан автомашинуудыг автозамаас холдуулах зэрэг ажил хийгдэж байна.