ШУУРХАЙ: "Дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд байна" гэж мэдэгдлээ

ШУУРХАЙ: "Дэлбэрэлтийн улмаас түлэгдсэн дөрвөн иргэний биеийн байдал маш хүнд байна" гэж мэдэгдлээ

Байгалийн хий тээвэрлэж явсан автомашин Дүнжингарав худалдааны төвийн авто зам дээр давхар эргэлт хийж, суудлын машинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж орон сууцны барилга, олон арван автомашин галд шатаж, гурван хүн амиа алдаад байна.  Тэгвэл ГССҮТ-ийн салбар эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт таван хүн, түлэгдэлтийн тасагт 5 хүн эмчлүүлж байгаа аж. Харин дөрвөн иргэн түлэгдэлтийн III-IV зэрэгтэй, биеийн байдал маш хүнд байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.