АЛБА ХААГЧИЙН ЭХНЭР: Мэдээ сонсоод анги дээр нь ирээд дөрвөн цаг хүлээж байна. Хэн ч уучлал гуйж, тайлбар өгсөнгүй

АЛБА ХААГЧИЙН ЭХНЭР: Мэдээ сонсоод анги дээр нь ирээд дөрвөн цаг хүлээж байна. Хэн ч уучлал гуйж, тайлбар өгсөнгүй

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, ойр орчимд нь гал тархан онцгой байдлын гурван алба хаагч амь насаа алдсан ноцтой осол өнгөрсөн шөнө /2024.01.24/ гарсан. 

Тэгвэл өнөөдөр /2024.01.24/ өглөөний 06:00 цагаас эхлэн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан Гал унтраах 63 дугаар ангид алба хаагчдын ар гэрийнхэн цугларсан бөгөөд ямар алба хаагч амиа алдсан гэх албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа аж.

63 дугаар ангийн алба хаагчийн эхнэр “Өглөө босоод ажилдаа явах гэж байсан ангиас нь бус хувь хүмүүс эмгэнэл илэрхийлье гэсэн мессеж ирүүлсэн байсан. Тэгээд шууд 63 дугаар ангид өглөөний 6:00 цагт ирэхэд хэн ч байгаагүй. Тэрнээс хойш хэн ч ямар ч дарга цэрэг нь гарч ирж уучлал гуйж, мэдээлэл өгөөгүй. Тэгээд байж байтал бас нэг алба хаагчийн ар гэрийнхэн орж ирсэн. Орж ирсэнээсээ хойш 3,4 цаг ээж нь уйлаад сууж байхад ирж уулзаад уучлал гуйх зүйл байгаагүй. Сая би бас бичлэгийг нь харлаа. Дарга нар нь бол “алба хаагчдыг тодорхой хэмжээний хол зайд зогсоосон” гэж хэлж байгаа юм. Гэхдээ бичлэгт маш ойрхон зайд зогсож байгаа нь харагдаж байна. Манай хүн 2019 оны дөрөвдүгээр сараас хойш энд ажиллаж байгаа. Яг хэн нь амиа алдсан талаар тодорхой мэдээлэл одоо болтол өгөөгүй байна. Миний хувьд хамт ажиллаж байсан алба хаагчдын ар гэрээс мэдээлэл аваад энд ирсэн” гэлээ.