Д.Мөнх-Эрдэнэ ХБ-ны хэргээр ял сонссон, дүү Д.Цогтбаатарыгаа Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар томилуулж байна

Д.Мөнх-Эрдэнэ ХБ-ны хэргээр ял сонссон, дүү Д.Цогтбаатарыгаа Хадгаламжийн даатгалын корпорацийн газрын захирлаар томилуулж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сарын 29-ны өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулж  Д.Мөнх-Эрдэнэд өршөөл үзүүлж сулласан. Шүүхээс түүнд нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, нэг  жил, 10 сарын хугацаагаар хорих ял оноосон байсанд ийнхүү өршөөл үзүүлсэн юм.

Тэгвэл шударга ёсны төлөө тэмцэгч гэж өөрийгөө тодорхойлдог Д.Мөнх-Эрдэнэ нь, төрсөн дүү Д.Цогтбаатарыгаа Хадгаламжийн даатгалын корпорацийн захирлаар хууль зөрчиж томилуулахаар "гүйж" байгаа гэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүний дүү Д.Цогтбаатар нь Хадгаламжийн даатгалын корпорац /ХДК/-ийн газрын захирлаар өмнө нь буюу 2021-2022 онд ажиллаж байсан бөгөөд тун удахгүй захирлын албан тушаалд томилогдох аж.Өөрөөр хэлбэл, бүх яриа тохироо хийгдэж, дэмжлэгүүд явагдсан гэсэн үг. Түүнийг ах Д.Мөнх-Эрдэнэ нь зүтгүүлж энэ албан тушаалд шахаж байгаа гэх мэдээлэл байна.

Хамгийн ноцтой нь Д.Цогтбаатар нь Хөгжлийн банкны хэргээр 2023 оны долдугаар сард ял сонсож байсан юм. Шүүхээс түүнд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож Нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 20 мянган нэгжтэй тэнцэх буюу 20 сая төгрөгөөр торгох ял оноосон.

Шүүхийн шийдвэрийн тухай энэ мэдээлэл олон нийтэд ил бөгөөд ЭНД дарж үзэж болох юм. Гэтэл Нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулсан тэрбээр Хадгаламжийн даатгалын корпорацид захирлаар дэвшиж байгаа нь энэ. Хадгаламжийн даатгалын корпорацийг нийтийн алба биш тэд тайлбарлаж болох ч энэ бол Сангийн яам, Монгол банкны шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг банк, санхүүгийн салбарын гол эрсдэлийг зохицуулдаг төрийн оролцоотой, бүр гүн оролцоотой газар юм.