ЧД-ийн МАН-ын хорооны даргаас Ж.Сүхбаатарыг чөлөөлж, Засаг дарга Н.Батсүмбэрэлийг сонгожээ

ЧД-ийн МАН-ын хорооны даргаас Ж.Сүхбаатарыг чөлөөлж, Засаг дарга Н.Батсүмбэрэлийг сонгожээ

Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо хуралдаж даргаараа  Н.Батсүмбэрэлийг сонгожээ. Тус дүүргийн намын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ажиллаж байсан ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг ийнхүү хэлэлцэж шийдвэрлэсэн байна. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар энэ талаар "Чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн арванхоёрдугаар сард бичсэн байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилж, энэ сарын 11-ний өдөр гаргасан юм. Сүүлийн саруудад надтай холбогдуулан улс төр эрх зүйн хэрэг явдал янз бүрийн ашиг сонирхлоор сүлбэлдэн нөхцөлдөж зохион байгуулалттай ажиллагаа болон үргэлжилж байгаа нь цаашид намын хамт олон, итгэж сонгосон иргэдийн эрх ашигт хохирол учруулж болзошгүйг харгалзан намын гишүүний улс төрийн ёс зүйн зарчмаа баримтлан ийнхүү чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан болно"гэжээ. Харин шинээр сонгогдсон Н.Батсүмбэрэл нь Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажилладаг юм. 




Өнөөдөр хонь өдөр

44 минутын өмнө