Вьетнамын Хо Ши Мин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэгтэй болно

Вьетнамын Хо Ши Мин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэгтэй болно

Манай улс энэ жил Вьетнамын Хо Ши Мин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хотын чиглэлд шууд нислэг эхлүүлэхээр болжээ. 

Мөн агаарын хөлгийн тоог дөрвөөр нэмэгдүүлж, орон нутгийн нисэх буудлуудын хүчин чадал, үйлчилгээг сайжруулна. Цаашилбал Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх аж. Авто замын салбарт долоон аймгийн 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто замыг байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эдгээр төслийг Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд оруулж баталлаа.