Галд өртсөн байрны оршин суугчид: Нийслэлээс түрээсийн мөнгө өгөөгүй. Бидэнд цаг хугацаа давчуу, хичээл эхлэх гэж байхад 53 айл буудалд байсаар байна

Галд өртсөн байрны оршин суугчид: Нийслэлээс түрээсийн мөнгө өгөөгүй. Бидэнд цаг хугацаа давчуу, хичээл эхлэх гэж байхад 53 айл буудалд байсаар байна

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд их хэмжээний газ дэлбэрсний улмаас гарсан гал түймэр “Edu Apartment" хотхон өртөж, оршин суугчид зочид буудалд байрлаж байгаа билээ. Тэгвэл тус байрны оршин суугчдын төлөөлөл өнөөдөр байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ.

Оршин суугчдын төлөөлөл “Галд өртсөн 63 айл сэтгэлзүй, өрхийн орлогоороо хохирсон. Бид өвлийн хүйтэнд орон гэргүй болоод байна. Мөн бид Цагаан сарыг тэмдэглэх ямар ч нөхцөл боломжгүй болж баярын уур амьсгал байхгүй болсон. Үүнээс гадна өөрсдийнхөө өмч хөрөнгөөр хохирсон гэдэг нь чухал. Байрыг ашиглаж болох эсэх дүгнэлт яаж гарах нь эргэлзээтэй. Миний хувьд нэг давхарт орчин суудаг. Галын машин урагшаа орох боломжгүй байсан тул манай байрны урд талын айл бүгд шатсан. 10 давхрын айлыг дөрвөн цаг шатаж дуусахыг нь харж зогссон. Оршин суугчдын зөвлөл гэж 17 хүн гаргасан. Бид түрээсийн байр судалж байгаа. Манай байранд үндсэн оршин суугчид л байдаг. Гадуур ташаа мэдээлэл явж байна. Байраа засагдтал түрээслэх байрны санхүү бидэнд олгогдоогүй байгаа. 63 айлаас 10 айл нь түрээсийн байраа олоод, мөнгөө дараа нь өгөхөөр тохиролцсон. Одоо буудалд 53 айлын 120 том хүн, 23 хүүхэд байгаа. Бидэнд одоогоор нийслэлээс түрээсийн мөнгө өгөөгүй байгаа. Дээрээс нь автомашины хохирлыг яах вэ гэдэг нь тодорхойгүй байна. Цаг хугацаа давчуу байна. Нэг дэх өдөр хүүхдийн хичээл сургууль орох байтал төвхнөж ч чадаагүй байна” гэлээ.

ҮЗЭХ: