ВИДЕО: Удахгүй Монголд тоглолтоо хийх "F4 ба хэрсүү охин" киноны жүжигчин Ким Хён Жүн монголоор мэндчилгээ дэвшүүлжээ

ВИДЕО: Удахгүй Монголд тоглолтоо хийх "F4 ба хэрсүү охин" киноны жүжигчин Ким Хён Жүн монголоор мэндчилгээ дэвшүүлжээ

Солонгосын алдарт дуучид болох Mc Sniper, Bloo, Kim Hyun Joong /f4/ нар хамтран хоёрдугаар сарын 17-ны өдөр Монголд тоглолтоо хийх гэж байна.

"Буянт-Ухаа" цогцолборт ганцхан удаа болох "Your Valentine" кпоп оддын тоглолтод Thunder, Choijoo, Vandebo, Gangbay зэрэг Монголын хамтлаг, дуучид оролцох аж. Энэхүү тоглолт нь Монгол, Солонгосын соёлын харилцааны хүрээнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн Валентиний хамгийн том фестиваль гэдгээрээ онцлогтой гэж зохион байгуулагчид мэдээлжээ. 

БНСУ-ын дуучин Bloo-г "Downtown baby" дуугаар нь Монголчууд сайн мэдэх бол Ким Хён Жүнийг "F4 ба хэрсүү охин" киногоор нь андахгүй мэдэх билээ.

ВИДЕО: