ФОТО: Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан 120 боодол өвс тавьж өгчээ

ФОТО: Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын зэрлэг амьтдад зориулан 120 боодол өвс тавьж өгчээ

Өмнөговь аймгийн зарим сумдуудаар өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байгаа тул зэрлэг амьтдад өвс тэжээл тавьж өгөх ажил үргэлжилсээр байна. 

Тухайлбал, Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт био техникийн арга хэмжээ авч, Сэврэй сумын Сэврэй уул, Булган сумын Баруун сайхан уулыг хамарсан нийт зургаан цэгт уулын туруутан амьтдад зориулан 120 боодол өвс тавьж, биотехникийн арга хэмжээ авчээ.