ВИДЕО: Монголын ногоон нам, МҮАН-уудын нэгдэл "Үндэсний эвсэл"-ийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгожээ

ВИДЕО: Монголын ногоон нам, МҮАН-уудын нэгдэл "Үндэсний эвсэл"-ийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгожээ

Монголын ногоон нам /МНН/-ын ээлжит бус 14 дүгээр их хурал энэ сарын 19 /2024.01.19/-ны өдөр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус их хурлаас яг нэг өдрийн дараа /2024.01.20/ Ерөнхий сайд М.Энхсайханы гэх тодотголтой Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/-ын хурал болж, МНН-тай эвсэл болж 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан юм. Улмаар МНН болоод МҮАН-ын хамтарсан эвслийг "Үндэсний эвсэл" гэж нэрлэхээр болсон ба тус эвслийн даргаар УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг сонгож, МНН намын дарга н.Бум-ялагч, МҮАН-ын дарга Б.Цогтбаатар нар эвсэж сонгуульд оролцох гэрээ байгуулжээ. 

ВИДЕО: