С.Эрдэнэ өөрийн хүнээ тавихаар Баянгол дүүргийн АН-ын дарга Н.Болдбаатарыг өчигдөр огцруулжээ

С.Эрдэнэ өөрийн хүнээ тавихаар Баянгол дүүргийн АН-ын дарга Н.Болдбаатарыг өчигдөр огцруулжээ

УИХ-ын 2024 оны сонгууль ойртсон энэ цаг үед улс төрийн намууд том, бага гэлтгүй хөдөлгөөнд орж, дотоод зөрчил нь хаа хаанаа хурцдаад байгаа аж. Тухайлбал, Нийслэлийн Баянгол дүүргийн АН-ыг хэзээнээсээ С.Эрдэнэ эзэгнэж, эзэн сууж өөрийн төлөөний хүмүүсээ тус намын хорооны даргаар тавьж ирсэн байна. Улс төрийн хүрээнд С.Эрдэнийг "Баянголын Ван" гэх нь ч бий. 

2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ч, өөрийгөө АН-ын дарга хэмээн хоёр жилийн хугацаанд явсан С.Эрдэнэ, "Баянгол дүүргийн АН-ын даргад өөрийн хүнээ томилно" зэрэг тохироотойгоор Л.Гантөмөрт тамгаа өгсөн гэдэг. Тэгвэл өчигдөр /2024.01.28/ нийслэлийн Баянгол дүүргийн АН-ын дарга Н.Болдбаатарыг огцруулах хурлыг С.Эрдэнэ хийж, сансандаа хүрсэн байна. Харин одоогоор тус намын хорооны даргаар хэнийг С.Эрдэнэ тавих нь тодорхойгүй байгаа бөгөөд магадгүй хүргэн Т.Энхболд очиж магадгүй байгаа аж. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө