УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булганд дахин нэр дэвшихээр намын дарга нараа "тойглож" явна

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Булганд дахин нэр дэвшихээр намын дарга нараа "тойглож" явна

Энэ удаагийн парламентын муу нэртэй гишүүдийн нэг болох Ц.Анандбазар нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Булган аймгаас сонгогдсон. Тэгвэл тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд дахин Булган аймагт нэр дэвшихээр хөөцөлдөж буй талаар МАН-ын ярьж байна. Угтаа МАН-ын удирдлагууд түүнийг дахин нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа аж. Харин тэрбээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзаж тал засах бусад удирдлагуудаа тойглох зэргээр квоттой болохын тулд идэвхтэй гүйж байгаа аж. 

Түүнийг рейтинг ч Булган аймагт сайнгүй байгаа талаар эх сурвалжууд хэлж байна. Ц.Анандбазар нь УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа хүчингийн хэрэгт нэр холбогдож, хууль хяналтын байгууллагуур шалгуулсан юм.