Цас ихээр орсонтой холбоотойгоор зэрлэг амьтад Баянхонгор аймгийн төв рүү орж ирэх тохиолдол гарах болжээ

Цас ихээр орсонтой холбоотойгоор зэрлэг амьтад Баянхонгор аймгийн төв рүү орж ирэх тохиолдол гарах болжээ

Цас ихээр орсонтой холбоотой зэрлэг ан амьтан хотын төвөөр орж ирэх үзэгдэл цөөнгүй байна. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдөр аймгийн төвд ойртсон цагаан зээрийг нохой хөөж шархдуулсан байсныг эмчилж, зээрийн сүргийг бараадуулж тавьжээ. Нөхцөл байдалтай холбогдуулан зэрлэг ан амьтан хотын төвд орж ирсэн тохиолдолд мэдээллийг цаг алдалгүй Баянхонгор сумын ЗДТГ-ын Байгаль орчны тасагт мэдэгдэж байхыг тус албанаас санууллаа.

Баянхонгор сум нь Номгон уулын ар хормой, Түйн голын хөвөөнд суурьшсан бөгөөд Түйн гол нь жижиг загас жараахайгаар элбэг, зуны улиралд ангир, галуу, нугас, хун, хөхий, дэглий шувууд нүүдэллэн ирдэг. Номгон уул, Түйн голын бургасан төгөлд бүргэд, шаазгай, улаан хушуу, хэрээ, тагтаа, болжмор зэрэг нутгийн шувууд байдгаас гадна Номгон ууланд үнэг, хярс, туулай зэрэг амьтадтай. Аймгийн төвийн ойр орчим цагаан зээр элбэг.