Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын автомашины толийг гараараа цохиж, хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын автомашины толийг гараараа цохиж, хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ

Замын хөдөлгөөнд оролцох үедээ бусадтай муудалцаж, автомашиных нь толийг хугалсан иргэнийг 200 мянган төгрөгөөр торгожээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын мэдээлснээр, иргэн “М” нь энэ сарын 22-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох үедээ "Toyota" маркийн тээврийн хэрэгслийн толийг гараараа цохиж, хугалсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу 200 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.