УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвшихээр горилж байна

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвшихээр горилж байна

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү ирэх сонгуулиар Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт АН-аас нэр дэвшихээр горилж байгаа аж. Түүний хувьд 2012 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Мөн 2016 онд Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. 

Өнгөрсөн хугацаанд тэрбээр МАХН-аа хаяж Ардчилсан намын гишүүн болсон. Тэгвэл тэрбээр ирэх сонгуульд АН-аас Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говь-Сүмбэрийн тойрогт нэр дэвшихээр горилж байгаа аж. Гэхдээ түүнд квот олгох эсэх нь намын удирдлагуудаас шууд хамаарах билээ.