Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн оронд И.Доржсүрэнг сонгожээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийн оронд И.Доржсүрэнг сонгожээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдорж нь өнгөрсөн оны найдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Арвайхээр сумын нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа явган зорчигч 57 настай, эрэгтэйг мөргөж, амь насыг нь хохироосон хэргээр шалгагдаж байгаа билээ. Улмаар тэрбээр дээрх хэрэгт холбогдсонтой холбоотойгоор үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байдаг. 

Тэгвэл түүний оронд  Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн томилсон байна. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XXIV хуралдаанаар төлөөлөгчдийн 100 хувийн саналаар аймгийн Засаг даргаар И.Доржсүрэнг сонгожээ. Тэрбээр 2023 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан юм. И.Доржсүрэн нь Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, төрийн удирдлагын магистрын зэрэгтэй.

  • 1999-2000 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст Тарагт сум хариуцсан Хэсгийн төлөөлөгч
  • 2000-2005 онд Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч
  • 2005-2008 онд Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга
  • 2008-2012 онд Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
  • 2014 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын Хуулийн зөвлөх
  • 2016 - 2023 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан нэгэн аж.