Х.Баттулгын фракц болох МоАХ-ны гишүүд Шадар сайд Ч.Хүрэлбаатарыг шалгуулахаар тэмцэл эхлүүлж буйгаа мэдэгдлээ

Х.Баттулгын фракц болох МоАХ-ны гишүүд Шадар сайд Ч.Хүрэлбаатарыг шалгуулахаар тэмцэл эхлүүлж буйгаа мэдэгдлээ

"Хөрөнгө оруулалтын тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монголын ардчилсан холбоо /МоАХ/ ТББ-ын Сонгинохайрхан дүүргийн салбар зөвлөлөөс өнөөдөр /2024.01.30/ АТГ-д гомдол хүргүүллээ.

Энэхүү гомдолд, "УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай 4 бүлэг 32 зүйл бүхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд маш ноцтой хэд хэдэн заалт байна.

Тухайлбал,  гадаадын хөрөнгө оруулагч нь Монгол Улсын газар нутгаас хараат бусаар бие даан шийдвэр гаргаж зуун жилээр ашиглах эрхтэй байх, төрийн болон ард түмний ямарваа нэг хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулах, татварын болон бусад төрлийн урамшууллыг Монголын баялаг бүтээгчдээс хэд дахин давсан хэлбэрээр хүртэх, гадаад ажилчдыг татвараас чөлөөлөх хэлбэрээр Монгол хүнийг ажлын байрнаас түлхэн гаргаж, байгалийн баялаг ашиглах хүсэлт гаргаж, түүнийгээ хуулиар хамгаалуулан заавал шийдвэрлүүлэх гэх мэт онц ноцтой заалтуудыг оруулсан байна.

Энэхүү заалтууд нь Монгол Улсын газар нутагт заналхийлсэн, хөрөнгө оруулах бус монголын ард түмнийг газар нутаггүй болгох хууль болсныг илтгэж байна. Иймд энэхүү төслийг санаачлан, шинэчлэн найруулсан Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалгаар, гадны санхүүжилтээр тус хуулийг шинэчлэн найруулж, идэвхийлэн ажиллаж байна гэж хардаж байна. Мөн энэхүү хуулийн төсөлд хамтран ажилласан гишүүдийг "лоби" бүлэг үүсгэн хамтран ажиллаж байна хэмээн хардаж байгаа тул эрхэм гишүүнийг гадны байгууллагаас санхүүжилт авч, захиалгаар тус хуулийн төслийг найруулан ажилласан эсэхийг шалгаж өгөхийг хүсэж, албан бичгийг хүргүүлж байна” гэлээ.