"Toyota" компани "Land Cruiser 300", "Lexus 500D" автомашинд доголдолтой хөдөлгүүр илэрсэн тул борлуулалтаа зогсоолоо

"Toyota" компани "Land Cruiser 300", "Lexus 500D" автомашинд доголдолтой хөдөлгүүр илэрсэн тул борлуулалтаа зогсоолоо

Японы "Toyota" компани туршилтын явцад илэрсэн хөдөлгүүрийн доголдлоос шалтгаалан "Land Cruiser 300", "Lexus 500", "Hilux", "Hiace", "Fortuner", "Innova" загварын автомашины борлуулалтыг зогсоож байгаа талаар мэдэгдлээ.

Тодруулбал, "Toyota" компанийн охин компани болох автомашины хөдөлгүүр үйлдвэрлэгч "Toyota Industries" компанид үйлдвэрлэсэн "1GD", "2GD", "F33A" дизель хөдөлгүүрийн программ хангамжид доголдол гарсан талаар өчигдөр буюу нэгдүгээр сарын 29-ний өдөр мэдээлсэн юм. Тус компанийн мэдээлснээр "Land Cruiser 300", "Lexus 500D" тэргүүтэй тус компанийн үйлдвэрлэдэг 10 автомашины загварт эдгээр хөдөлгүүрийг ашигладаг байна. Үүнээс зургаан автомашин нь зөвхөн Японы дотоодын зах зээлд борлуулагддаг бөгөөд экспортод гардаг "Land Cruiser 300", "Lexus 500D" зэрэг автомашины тээвэрлэлтийг одоогоор зогсоогоод байгаа юм.

Түүнчлэн өнгөрсөн онд доголдолтой хөдөлгүүртэй хэдэн тээврийн хэрэгслийг зах зээлд нийлүүлсэн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна.