Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Түүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван нар сонгуульд дэвшихээр хуулийн хугацаанд ажлаа өгөхөөр бэлдэж байсан юм. Тэгвэл УИХ-ын сонгуулийг бүсчилсан том тойрогт явуулахтай холбоотойгоор тэд нэр дэвших боломжгүй болжээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгч Г.Лхагвасүрэн Архангай аймагт нэр дэвшихээр горилж байсан ч тус тойргийг томсгож, Өвөрхангай, Баянхонгортой нэгтгэсэн. Ингэснээр олон нийтэд хараахан сайн танигдаж амжаагүй түүнийг нэр дэвших боломжгүй болгожээ. Үүнтэй холбоотойгоор намаас нь ч түүнд тойрог өгөхгүй гэсэн гэх мэдээлэл байна.
Мөн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Энхтайван Төв аймагт нэр дэвшихээр горилж байсан ч Дархан, Сэлэнгэтэй нэгтгэснээр боломжгүй болжээ. МАН танигдсан улс төрчдөө тойрог руу явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд энэ шалгуурт тэд тэнцээгүй бололтой. Тиймээс түүнийг Г.Дөлгөөний оронд Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Монголбанкны ерөнхийлөгч нараас Г.Дөлгөөн л тойргоо тодорхой болгосон учраас ажлаа өгсөн байна.