ВИДЕО: ШТС-уудад тасраад байсан АИ92 автобензиныг хэвийн олгож эхэлжээ

ВИДЕО: ШТС-уудад тасраад байсан АИ92 автобензиныг хэвийн олгож эхэлжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ШТС-ууд АИ92 автобензины хомсдолд орж, дахин иргэдийн урт дараалал үүссэн юм. Тэгвэл өнөөдөр /2024.01.30/ бид ШТС-уудад АИ92 автобензинийг иргэдэд хэвийн олгож байгаа эсэхийг тодрууллаа.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр, "Манай улс 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд зөвхөн Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагонцистерн буюу 71,580 тонн АИ-92 автобензин импортлоод байна. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 автобензин импортолж, хэрэглэсэн ба сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсан болно. АИ-92 автобензин 22 хоног, АИ-95 автобензин 52 хоног, Дизель түлш 30 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна" гэсэн юм. 

Харин ШТС-уудад нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар АИ92 автобензин хэвийн олгож байгаа бөгөөд нийлүүлэлт  мөн адил хэвийн үргэлжилж, иргэдийн оочер дараалал үгүй болсон байна. 

ВИДЕО: