СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хувьcгалчдын гудамжинд гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хувьcгалчдын гудамжинд гэр шатаж, нэг иргэн амиа алджээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн найман дуудлага бүртгэгдэж, нэг иргэн гал түймэрт өртөж харамсалтайгаар амь насаа алдлаа.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьcгалчдын гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр /2024.01.31/ 21.50 цагт ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход таван ханатай гэр, эд хогшил бүрэн шатаж, уг гал түймэрт өртөж 44 настай эрэгтэй нас барсан байсныг холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.