Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.9 хувиар өсжээ

Хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 3.9 хувиар өсжээ

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа талаар иргэд бухимдаж буй. 

Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр 2024 оны нэгдүгээр сарын 29-ний байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 3.9 хувиар, өмнөх долоо хоногоос 0.4 хувиар өсчээ. Тодруулбал, хонины мах өмнөх долоо хоногоос 0,6 хувь, үхрийн мах 1,8 хувь, сонгино 1,4 хувь, төмс 2 хувь өссөн байгаа бол өндөгний үнэ 1,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.