Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна

Улсын аварга малчин, тариаланчдын шагналыг сар шинийн өмнө гардуулна

Засгийн газраас 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланч шалгаруулах тухай  тогтоол гаргасан.

Улсын аварга малчнаар 194, Улсын хошой аварга малчнаар 18, Улсын аварга саальчнаар 12, Улсын аварга фермерээр 14 малчныг, Улсын аварга тариаланчаар 40 иргэнийг, Улсын аварга тариаланч хамт олноор 15 компанийг шалгаруулсан. Мал аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан малчин, тариаланчдад олгодог Засгийн газрын шагналыг 2024 оны хоёрдугаар сарын 02-09-нд орон нутагт, малчны хотонд гардуулах хуваарийг өнөөдрийн хуралдаанаар баталлаа.