Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд олгоно

Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 7-нд олгоно

Хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцуулж байна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтон, ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж 2 дугаар сарын 7, 8-нд олгохоор болжээ. Харин Эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж, эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг 2 дугаар сарын 20-нд олгохоор хуваарь гаргажээ.