LIVE: Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа

LIVE: Хотын дарга Х.Нямбаатараас цаг үеийн асуудлаар тодрууллаа

Өнгөрөгч долоо хоногт "Дүнжингарав" худалдааны төвийн зам дээр байгалийн хий тээвэрлэж явсан автомашин дэлбэрч олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон. Тухайн үед Хотын дарга Х.Нямбаатар олны өмнө огт гарч ирээгүй. Учир нь түүнийг гадаад оронд томилолттой яваа гэдгийг албаны эх сурвалж мэдэгдсэн юм. 

Тэгвэл бид хотын дарга Х.Нямбаатарын ослын үеэр явсан томилолтынх нь талаар болон одоогийн нөхцөл байдал, цаашид нийслэлээс авах арга хэмжээний талаар тодрууллаа. 

LIVE: 

Хотын дарга Х.Нямбаатар, "АНУ-ын Денвер хотод томилолтоор явж, өмнөх хамтын ажиллагаагаа сэргээх, Улаанбаатар хотын ЕБС-иудад Англи хэлний багш ирүүлэх, инженер техникийн чиглэлээр харилцан мэдээлэл солилцох зэрэг асуудлуудыг хэлэлцэж яваад ирсэн. Энэ үеэр Улаанбаатар хотод томоохон осол болсон. Үүнтэй хоблоотойгоор НЗДТГ болон  НОК онлайнаар хуралдаж, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байсан. Эхний ээлжинд оршин суугчдын хохирлыг барагдуулах ажлыг хийж байна.

Гол нь тухайн барилгын үндсэн хийцлэлд гал нөлөөлсөн эсэхийг холбогдох мэргэжлийн байгууллагууд тогтоомогц бид яаралтай сэргээн засварлах ажлыг хийж, айлуудыг эхний ээлжинд нүүлгэн шилжүүлнэ.

Хэдийгээр айлуудыг хохиролгүй болгох, хөрөнгө мөнгөний асуудлыг нийслэл шийдэх хэдий ч ослыг гарахад нөлөөлсөн гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх зарчмаар ажиллана. Мөн даатгалтай орон сууцуудад даатгалын компаниудаас хохирлыг нөхөн төлүүлэх, зардлыг гаргуулах ажлыг хийж байна. Гол нь мэргэжилтнүүд шатсан орон сууцны хийцлэлд гал нөлөөлөөгүй гэж үзвэл бид өнөөдөр ч гэсэн сэргээн засварлаад иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд бэлэн байна" гэлээ.