СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алдлаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн амь насаа алдлаа

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 25 дугаар зөрлөг гэдэг газар автозамын зорчих хэсэгт ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдөж, автомашины эд ангид хоёр хүн хавчуулагдсан байсны нэг нь амь насаа алджээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 01-ний өдрийн 01:25 цагт ОБГ-т дээрх дуудлага ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан “Фотон BJ4259” загварын зүтгүүр автомашин, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн Э-ын “Тоёота приус-30” загварын суудлын автомашинтай мөргөлджээ. Улмаар суудлын автомашинд зорчиж явсан Г /41 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг ажиллаж цогцсыг гарган Айраг сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.