ФОТО: Нэн ховор амьтад нутагладаг газарт 1 тонн давс, 10 боодол өвс тавьж өгчээ

ФОТО: Нэн ховор амьтад нутагладаг газарт 1 тонн давс, 10 боодол өвс тавьж өгчээ

Увс аймагт нэн ховор амьтад нутагладаг газарт давс, хужир, шүү, өвс тавьжээ. 

Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар, Байгаль орчны тасаг хамтран тус сумын 2-р багийн нутаг дэвсгэр болох Баян Зуух-Мөстийн чиглэлд 1 тонн давс, 200 кг хужир, шүү, 10 боодол өвсийг зөөвөрлөн зэрлэг, нэн ховор амьтны байршилд нутгийн иргэдийн хамтаар биотехникийн арга хэмжээг авч хэрэгжүүллээ.