Сар шинийн баярыг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үндэсний бөхийн дэвжээдийн дунд зарласан "НЭГ ХОТ-НЭГ ГЭР БҮЛ" уриатай аянд Хөвсгөл аймгийн “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөхчүүд нэгджээ.
Улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүд Хан-уул дүүргийн 120-ын автобусны буудлын арын замын цасыг цэвэрлэж ард иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг хангахад ТҮК-ийн ажилчдад тус дэм болон нэгэн өдөр ажиллалаа. Мөн тус аянд нэгдсэн "Хөвсгөлийн хүчтэн" дэвжээний хамт олон бусад дэвжээддээ “ТА, БИ, БИД БҮГДЭЭРЭЭ” нэг гэр бүл гэсэн сэтгэлээр орчны зам талбайгаа цэвэрлэж, аж ахуйн нэгж айл өрхүүдээ уриаллаа.
ҮЗЭХ: