С.Наранцогт: Ураны төсөл дээр усны бохирдлын асуудлаар Францын талтай ойлголцохгүй байгаа

С.Наранцогт: Ураны төсөл дээр усны бохирдлын асуудлаар Францын талтай ойлголцохгүй байгаа

Манай улс Францын талтай ураны төслийг хамтран хэрэгжүүлэхээр тодорхой ажлуудыг хийж байна. Өнгөрсөн аравдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд найрамдах Франц улсад айлчлахад Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан билээ.

Манай тал 2023 онд багтаад УИХ-аар Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцүүлэн батлуулна гэж “Орано” групптэй хамтран хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг 2023 оны аравдугаар сарын 23-аас арваннэгдүгээр сарын 15-ны хооронд боловсруулаад УИХ-д өргөн барина. Арванхоёрдугаар сарын 15 гэхэд Хөрөнгө оруулалтын гэрээг батална. Хэрвээ энэ хугацаанд гэрээг хийж чадвал хөрөнгө оруулалтыг 2024 оны нэг, хоёрдугаар улиралд эхлүүлэх боломжтой болно гэж байсан ч хөрөнгө оруулалтын гэрээ ганцаанд оржээ. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч, “Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогтоос тодрууллаа.

ЯРИЛЦЛАГЫГ ҮЗЭХ: