Амралтын өдрүүдэд “Хүчит шонхор“-ын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

Амралтын өдрүүдэд “Хүчит шонхор“-ын замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулна

“Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн тал болон урд талын замыг 2024 оны хоёрдугаар сарын 3, 4-нд 08.00-17.00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулахаар болсон байна.

Тухайлбал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнийг зохион байгуулах, урсгал, чиглэлийг түр өөрчлөх, хязгаарлах, хаах эрхийн хүрээнд дараах зохицуулалтыг хийх аж. Сар шинийн баяр дөхөж буйтай холбогдуулан бэлтгэл базаахаар “Хүчит шонхор” захыг зорих иргэдийн тоо жирийн үеийнхээс 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Тиймээс нэг чигийн хөдөлгөөнд оруулах тул онцын шаардлагагүй бол уг замаар зорчихгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд худалдааны томоохон төв, сүлжээ дэлгүүр, захуудын чиглэлд замын зорчих хөдөлгөөн амралтын өдрүүдэд 74, ажлын өрдүүдэд 86 хувиар нэмэгджээ. Тухайлбал “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Хархорин”, “Барс”, “Бөмбөгөр”, “Дүнжингарав”-ын чиглэлд хөдөлгөөн ихэсч байна.