ФОТО: НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-д ажиллалаа

ФОТО: НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-д ажиллалаа

Хотын дарга Х.Нямбаатарын автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах захирамжийн хэрэгжилт өчигдөр дуусгавар болж өнөөдөр нийслэлчүүд зорчих эрхээ эдэлж эхэллээ. Товчхондоо хотын удирдлагуудад авто замын түгжрэлийг бууруулах шийдэл нь иргэдийн зорчих эрхийг хүчээр хязгаарлах явдал болж мухардсан билээ.

Тэгвэл НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт мэргэжлийн багийн хамт өнөөдөр замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллаж, бодитоор тулгарч буй асуудлуудын ярилцаж, санал солилцлоо. Замын хөдөлгөөний удирдлагын төвийн төсөвт  торгуулиас төвлөрүүлдэг орлогын хэмжээ 2016-2018 онд 1-3 тэрбум төгрөг байсан бол 2019-2023 онд жилд дунджаар 6-9 тэрбум төгрөг болж 3 дахин нэмэгсэн байдаг.  Эргээд тус төвийн үйл ажиллагааны зардлын хэмжээ 3-4 тэрбум төгрөг болж дагаад өссөн байна.

Угтаа ЗХУТ хөдөлгөөнд оролцогсод аюулгүй, тав тухтай, богино хугацаанд зорчих замын хөдөлгөөний зохион байгуулалтыг хийх ёстой ч биелэлт хангалтгүй бөгөөд судалгаа, тооцоололд суурилсан оновчтой менежментийг хийж чадахгүй байгаа нь харагдав.

Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт “Улаанбаатар хотын түгжрэлийн суурь шалтгаан нь авто замуудын уулзвар нэвтрэлтийн чадвар муу байгаа, энэ дээр зөв тооцоолол хийж зохицуулалт хийж та нар чадахгүй байна, хоёрдугаарт гэрлэн дохионуудын уялдаа зохицуулалт нэвтрүүлэх, урсгах зохицуулалт муу байна, буруу байна. Энэ бол зөвхөн танай байгууллагын чиг үүргийн хүрээнд хамгийн богино хугацаанд шийдэх ёстой шийдэл” хэмээв.

ЗХУТ өдөрт дунжаар 423723 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянаж, дата мэдээлэл цуглуулж ажиллаж байгаа ч төвөөс алслагдсан хэсгүүдэд хяналт тавьж ажиллахад хүндрэлтэй байдаг талаараа мэдээлжээ. Нийслэлийн Ардчилсан нам түгжрэлийн бууруулах асуудлаар мэргэжлийн инженер, дотоодын болон гадаадын судлаачдаас бүрдсэн баг байгуулан шинжлэх ухаанч тооцоолол, шийдлийг гарган ажиллаж эхлээд байгаа юм. Энэ утгаараа Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, зохицуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудтай санал солилцож, шийдлүүдээ ярилцан, дэмжиж ажиллах боломжтой талаараа дурдлаа.

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт

НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн Ардчилсан намын дарга Т.Батцогт




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө